БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

Та зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, боловсрол эзэмшиж, хувь тавилангаа гартаа авч, удирдаж чадах Entrepreneur-Манлайлагч болон, амьдралын их далайд хөвөх хөлөг онгоцоо жолоодон аялахыг хүсэж байна уу? Тэгвэл Та эргэлзээгүй зөв зам дээрээ зогсож байна. “СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуульд Тавтай морилно уу.

 Манай Бизнесийн сургууль нь Бизнесийн удирдлагын тэнхим болон Аялал жуулчлалын тэнхим гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй.

 Бид өнгөрсөн хугацаанд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын жишигт нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө тасралтгүй сайжруулж ирлээ. Та манай сургуулийг амжилттай суралцаж төгссөнөөр төр, хувийн хэвшлийн байгууллага, үйлдвэр, үйлчилгээ, банк санхүү, аялал жуулчлалын салбарт бие даан ажиллах чадвартай болж төгсөнө. Гэхдээ хамгийн чухал нь өдөр хоног, цаг, минутаар хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн идэвхтэй гишүүн, нэг хэсэг нь байж, манлайлан тэргүүлэх арга барилд суралцах боломжийг энэ хугацаанд бид Танд олгоно.

 “СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургууль нь i) менежмент, худалдаа,  нягтлан бодох бүртгэл, маркетинг, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, агаарын тээврийн үйлчилгээний мэргэжлээр бакалаврын, ii) бизнесийн удирдлага болон аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр магистрын, iii) бизнесийн удирдлагын мэргэжлээр докторын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

 Эрдмийн их далайд аялах Танд амжилт хүсье!

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн