Сити их сургуулийн спорт заал

“СИТИ” Их сургуулийн спорт заал 2017 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон, нийт 600 хүний багтаамжтай, талбайн хэмжээ 15х28 метр. Манай спорт заал нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооны стандартад нийцсэн, агч мод бүхий зургаан давхаргаас бүрдсэн “А” зэрэглэлийн шалтай юм.

Мэргэжлийн спортын шал үйлдвэрлэхэд түлхүү хэрэглэдэг агч мод Хойд Америкт ургадаг бөгөөд уг модоор хийсэн шал сагсан бөмбөгийн спортод хамгийн тохиромжтойд тооцогддог тул бэлтгэл, сургуулилалт, уралдаан, тэмцээний үед тамирчид бэртэж, гэмтэх эрсдэлийг буруулдаг. Учир нь ийм шал зууралт сайтай, цементээр хийсэн шалыг бодоход зөөлөн, чийг татдаггүй гэдгээрээ онцлог, давуу талтай юм.

Мөн манай спорт заал агааржуулалтын системд бүрэн холбогдсон тул тэмцээн, уралдаан зохион байгуулахад нэн тохиромжтой байдаг. Давуу тал:

  • Стандартад нийцсэн;
  • Тохилог орчин; Стандарт модон шалтай;
  • Агааржуулалт, дулааныг төгс шийдсэн;
  • Дуу тусгаарлагч, цуурай шингээгчтэй.

“СИТИ” Их сургуулийн зүгээс 2021-2022 оны хичээлийн жилд багш, оюутнууддаа зориулан төрөл бүрийн спорт клуб, дугуйлан нээн ажиллуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаад байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудасны СитиСпорт цэснээс аваарай. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.