МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН КРЕДИТ ЦАГ

Судалгааны магистрын хөтөлбөрийн кредит цаг 

Судалгааны магистрын хөтөлбөр дараах хичээл, судалгааны кредит цагаас бүрдэнэ. Үүнд: 

1/ суурь хичээл /мэргэжлийн суурь хичээл/ нийт 10 кредит байна; 

2/ мэргэших хичээл 12 кредитээс доошгүй байна; 

3/ судалгааны ажил 8 кредит байна. 

Магистрын ажил бичсэн тохиолдолд судалгааны болон онолын семинарыг удирдагч багшийн удирдлаган доор хариуцан зохион байгуулахад 3 кредит байна. 

Магистрын төгсөлтийн ажил нь 5 кредит байна. Магистрын ажлын кредитийг тухайн бичсэн ажил шаардлагыг бүрэн хангасан гэж хамгаалуулах зөвлөл, удирдагч багш үзсэн тохиолдолд тооцно. 

Магистрант нь магистрын ажил бичихгүйгээр мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээс сонгон судалж, нэгдсэн шалгалт өгч болно. Энэ тохиолдолд нэгдсэн шалгалтад кредит тооцохгүй.

Мэргэжлийн магистрын хөтөлбөрийн кредит цаг 

Мэргэжлийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан, онол практикийн чиглэлээр судалгаа хийж, өөрийн байгууллага, орон нутаг болон улсын хөгжилд хувь нэмэр оруулж буй элсэгчид мэргэжлийн магистрын зэрэг олгож болно. Судалгааны магистрын хөтөлбөр дараах хичээл, судалгааны кредит цагаас бүрдэнэ. Үүнд: 

1/ суурь хичээл 6 кредит; 

2/ мэргэших хичээл 20 кредит; 

3/ магистрын төгсөлтийн ажил 4 кредит.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн