Оффис 365 гэж юу вэ?

Бидний өдөр тутам хэрэглэдэг оффисын програмуудыг бусад хэрэгцээт програмуудтай багцалж нэгдсэн байдлаар санал болгож буй үүлэн шийдэл юм. Ажил, гэр гээд хаана ч, бүр гадаад томилолтоор явж байхдаа ч ажлаа хийх боломжтой. Оффисын програмууд —ын хамгийн сүүлд гарсан шинэ хувилбарыг суулган ашиглах болно. Ажлынхаа компьютероос файлуудаа бусдад хуваалцаж, бусадтай нэгэн зэрэг шууд засварлана.

Таны ажилд хэрэгтэй бүхэн нэг дор

Office 365 багцад орсон 20 гаруй аппликейшнуудыг ухаалаг утас болон вэбээр хандан хэрэглэнэ.  

Багийн хамтын ажиллагаа

Хэрэглэгч бүрд 1000 GB хэмжээтэй бүх л файлуудаа хадгалах зай. Үүлэн технологид суурилсан тул таны файлууд онлайн орчинд давхар хадгалагдана. Та хүссэн файлуудаа сонгож бусадтай хуваалцах боломжтой. Нэгэн зэрэг олон хүн HD видео хурал, сургалт хийх, дундын файл шэйр /SharePoint/, нэгдсэн календарь бас групп чат, анги, хамт олон, алба хэлтэс эсвэл хийж байгаа бие даалт, хэрэгжүүлж байгаа төсөл бүрд групп үүсгэж нэг цэгт ажлаа төвлөрүүлэн хамтран ажиллах боломжтой.

Хэрэглэх, удирдахад хялбар

Алхамчилсан зааврыг ашиглан шинэ хэрэглэгч нэмэхэд маш хялбар бас хурдан. Нэг цэгт төвлөрсөн админы удирдлагыг ашиглан хаанаас үйлчилгээний тохиргоо хийнэ. 99.99% тасралтгүй найдвартай үйлчилгээг Office 365 танд үзүүлнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн