Яг одоо гарааны бизнесээ эхлэх арван арга

Бизнесээ хөгжүүлэх хамгийн сайн арга бол санаагаа аль болох хурдан зах зээлд гаргаж тавих. Долоон тэрбум хүнээс яг одоо тантай ижил зүйл бодоод сууж байгаа хэчнээн хүн байгаа гэж бодож байна? Тиймээс гарааны бизнесээ яг одоо эхлэх арван аргаас суралцаарай.

1. Зүгээр л эхэл

Хурдан эхлэх нь зөв хийх гэж юу ч хийлгүй удсанаас дээр. Зүгээр л хийгээд үз. Тэгж байж л юу зөв бурууг нь мэднэ шүү дээ. Та яг одоо домайн хаягаа бүртгүүл, яг одоо бүтээгдэхүүнийхээ загварыг гарга, яг одоо кодоо бич. Яг одооноос эхэл.

2. Юу ч хамаагүй зар

Яг юу зарахыг хүсэж байгаагаа мэддэг бизнес эрхлэгчид байдаг шиг, юу зарах гэж байгаа талаараа огт төсөөлөлгүй бизнес эрхлэгчид ч байдаг. Тэдэнд ч бас их боломж бий. Огт шинэ сонирхолтой зүйл зардаггүй атлаа томоохон бизнесменүүд болсон хүмүүс зөндөө байна шүү дээ. Тиймээс шинэ зүйл биш ч байсан зараад л үз. Харин зөв борлуулах аргаа л олох хэрэгтэй. Тэд Турнер зар сурталчилгаа хийдэг. Ховард Шүлтз кофе зардаг. Варрен Буффет хүмүүсийн хувьцааг худалдаж аваад зардаг. Энтрепренерүүд үргэлж инноватор буюу шинийг санаачлагч байдаггүй. Англи хэлний толинд ч “Entrepreneur” гэх үг бизнес эрхлэгч гэж гарч ирэх болохоос шинийг санаачлагч гэж гарахгүй.

3. Бусдын мэдлэгийг ашигла

Дөнгөж бизнесээ эхэлж байгаа хүнд мэдэхгүй зүйл дэндүү олон. Бид төрөхөөсөө уншдаг төрдөггүй шүү дээ. Тийм болохоор санаа зовох хэрэггүй. Та ХК болон ХХК-гийн аль нь өөрийн чинь бизнест ашигтайг ч мэдэхгүй байж болно. Тийм бол мэддэг хүнээс нь асууж, цаашлаад ажилд авсан ч болно шүү дээ. Бусдын мэдлэгийг ашиглаж өөрийн мөнгөө өсгөх хэрэгтэй. Мэргэжилтнүүдтэй нь холбогдож байршил, логоны дизайн, санхүү тайлан гээд бүгдийг нь гаргаж болно.

4. Холоос ажилчдаа хай

Хэрвээ та чадварлаг ажилтан олж авахыг хүсэж байгаа бол зүгээр л хажуу хаалганаасаа олчихгүй. Тиймээс ажилчдаа зөвхөн өөрийн хүрээлэл дундаа хайлгүй зар тавиад үз.

5.  Ажилтнуудынхаа авьяасыг ол

Ажил олгогч байна гэдэг хэцүү. Магадгүй та ажил олгогч болсноор бизнесийн чинь гарч ирэх хугацаа удааширсан ч байж болох юм. Гэхдээ маш цөөхөн хүн таны баталгаагүй гарааны бизнест итгэн хувь нэмэр оруулахаар ханцуй шамлана гэдгийг санаарай. Тиймээс та юмсыг яг ингэж хийнэ гэж норм тулгахын оронд ажилтнуудаараа өөрсдөөр нь шинийг сэтгүүлж авьяасыг нь ашиглаарай.

6. Өөртөө хамтрагч олж ав

Бизнес эхлэхэд нь зөвхөн шаргуу хөдөлмөр, хүсэл эрмэлзэл хангалтгүй. Хамтрагчаасаа урам зориг авах нь их чухал. Гурван хамтрагчтай байсан ч ихдэхгүй. Ингэснээр илүү сайн шийдвэр гаргах боломж л нэмэгдэнэ. Яагаад гэвэл хамтрагчид тань таны дутагдлыг нөхөж, таны төсөөлж ч байгаагүй үр дүнд хүргэж чадна.

7. Өөрийг тань шахдаг хүмүүстэй хамтарч ажилла

Стив Жобс Apple-ийг дэлхийн хамгийн инновацилаг, үнэ цэнэтэй бренд болгож чадсан нууц бол тэр хүмүүсийн шахаж, идэвхжүүлж чаддаг менежменттэйд байгаа юм. Ингэж хүмүүсийнхээ чадварыг гаргаж авах нь их чухал. Жобсын хэлснээр “Та тэднийг гайхалтай зүйл хийнэ гэж хүлээж байвал тэд тийм л юм хийнэ.”

8. Мөнгөнд битгий улайр

Хаанаас орлого олох вэ гэж битгий санаа зов. Сайн бүтээгдэхүүн/үйлчилгээ гаргасан байхад мөнгө олох арга нь олдож л таараа. Мөнгөнд анхаарлаа хандуулах нь таны бизнест садаа болно. Санхүүжилт, хөрөнгө, бизнесийн зээл эсвэл төгс үнийн загвар зэрэг зүйлд өндөр ач холбогдол өгөхөө больж аясаар нь явуул.

9. Цаг мөнгөө маркетингт үр

Маркетинг бол таны бизнестээ хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Энэ таныг бараа үйлчилгээгээ зорилтот хэрэглэгчид нь хүргэхэд тусална. Маркетингийг цаг үрсэн хэрэг гэж огтхон ч бодож болохгүй.

10. Зорилтот хэрэглэгчдээ судал

Гарааны бизнес зөвхөн бизнес эрхлэгчийн санаагаар ачаар оршин тогтнодоггүй. Гарааны бизнес, үйлчлүүлэгчдийн, тэр дундаа  зорилтот хэрэглэгчдийнхээ ачаар оршдог. Хэрвээ таны бараа, үйлчилгээг худалдаж авах хүн байвал тэр хүмүүсээ судлах хэрэгтэй. Ингэвэл бизнес чинь хурдан гарч ирэх болно.