“Витаминтай богц” сайн үйлсийн аян зохион байгууллаа

“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн III курсын оюутнууд "Төсөв, төсвийн санхүүжилт" хичээлийн хүрээнд “Витаминтай богц” сайн үйлсийн аяныг зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан амжилттай зохион байгууллаа.
 
Аяны хүрээнд витамин, амин дэмээр баялаг бүтээгдэхүүнээр дүүрэн 100 гаруй богц бэлгийг хүүхэд багачууддаа өгч, баярлуулав.
 
Бидний үйл ажиллагааг чин сэтгэлээсээ дэмжсэн багш, оюутнууд болон MCS группын түгээлтийн хэлтсийн хамт олон, "Шэжид дүг" Өрхийн эрүүл мэндийн төвийнхөндөө талархал илэрхийлье.
Аяныг санаачилсан "СИТИ" Их сургуулийн Урлагийн сургуулийн захирал Ч.Дэлгэрцэцэг, Бизнесийн сургуулийн багш Б.Золзаяа, зохион байгуулсан Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн III курсын оюутнууддаа баярлалаа.
 
Монголын үрс маш олон болох болтугай!