“АРКАЗИА 2021” олон улсын уралдаанд оролцох үндэсний шилдгүүдийг шалгаруулна

Architects’ Regional Council Asia (ARCASIA) буюу Азийн бүсийн Архитекторуудын зөвлөл (АБАЗ)-өөс уламжлал болгон зохион байгуулдаг уралдаанд Монгол Улсыг төлөөлж оролцох шилдэг гурван оролцогчийг шалгаруулах уралдааныг Монголын архитекторуудын эвлэл (МАЭ)-ээс зохион байгуулах гэж байна. Иймд уг тэмцээнд  идэвхтэй оролцохыг “СИТИ” Их сургуулийн оюутнууддаа уриалж байна.

АБАЗ нь Азийн 21 орны мэргэжлийн хүрээлэнгүүдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бөгөөд архитектур ба хүний гараар бүтсэн орчныг сайжруулан хөгжүүлэх, цаашлаад хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд нэгдэн ажиллах зорилготойгоор жил бүр өгөгдсөн сэдвийн дагуу олон улсын арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулж иржээ.

Уралдааны эхний шатыг гишүүн байгууллагууд эх орондоо зохион байгуулдаг бөгөөд Монгол Улсын төлөөлөн оролцох үндэсний шилдэг гурван оролцогчийг дараах байдлаар тодруулна.

PDF хувилбараар унших бол энд дарна уу.