БНЧУ-аас Монголд суралцах боломж бүрдлээ 

“СИТИ” Их сургууль Монгол-Чехийн хэл, соёлын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсны хүрээнд БНЧУ-д ажиллаж, амьдарч байгаа хүмүүст зориулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. 

“СИТИ” Их сургуулийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгддөг төдийгүй уг хөтөлбөрт хамрагдсанаар БНЧУ-д эрэлттэй үндсэн мэргэжлүүдээс болон өөрийн ур чадварт тохирсон мэргэжлүүдээс сонгож суралцахаас гадна ажлын байр шинээр бий болгох хөтөлбөрт хамрагдаж, бакалавр, магистрын зэргээ Монголд хамгаалах боломжтой юм. 

Ингэхдээ “СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулиас боловсруулсан “хэрэглээ” төвтэй цөм хөтөлбөрийн дагуу БНЧУ-ын ментор багштай цахимаар тогтмол холбогдож, амьд харилцаанд суурилсан шинэлэг аргачлалуудаар суралцаж, хүсвэл нэмэлтээр Чех хэлний сургалтад хамрагдах боломжтой. 

Долоо хоног бүрийн 5 өдөрт багштайгаа холбогдож зөвлөгөө авах, хэлээ сайжруулах, үр дүнгийн болон гүйцэтгэлийн үнэлгээгээр явцын оноогоо хянах зэрэг боломжуудыг бид Танд санал болгож байна. 

  

  • Чех улсаас төлбөрөө шилжүүлэх боломжтой. 
  • Хөтөлбөр 9 сарын 1-нд эхэлнэ 
  • Онлайн сургалт: Ажлын цагийн хувиартай уялдуулсан
  • Дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авах утас : 89088822, 7744 2244 

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн