“СИТИ-АЯНГА” багийн тамирчид 3х3 тэмцээнд оролцоно

Арабын Бүгд Найрамдах Египет улсад зохион байгуулж буй “Fiba 3x3 Nations League Africa Asia group” сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн явсан тамирчдын багт “СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн II курсийн оюутан М.Эрдэнэ-Од, Ц.Болорцэцэг, III курсийн оюутан Б.Сүхбат, IV курсийн оюутан Г.Ган-Эрдэнэ нар маань багтсан билээ.
Тив дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох эрх авсан оюутнуудаа “СИТИ” Их сургуулийн захиргаа энэ сарын 22-нд хүлээн авч уулзан урамшуулсан бол тамирчид маань өнөө орой буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 21:50 цагаас эхний тоглолтоо хийх гэж байна.
Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнд нийт 24 баг өрсөлдөх юм. Монгол Улсаа төлөөлөн явсан нийт тамирчиддаа болон “СИТИ” Их сургуулийн “СИТИ-Аянга” багийнхандаа амжилт хүсье.