“СИТИ” Их сургуулийн Англи хэлний үсэглэлийн “SPELLING BEE” тэмцээн боллоо

“СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулиас  нэгдүгээр курсын оюутнуудын дунд Англи хэлний үсэглэлийн  “SPELLING BEE” тэмцээнийг зохион байгууллаа.

Оюутнуудын  Англи хэлээр шинэ үг цээжлэх, зөв уншиж бичих,   сонсох чадвар болон багаар ажиллах чадварыг сайжруулах зорилготой тус тэмцээнийг Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний тэнхим зохион байгуулав.

Нийт 200 үгийн сантай явагдсан тус тэмцээнд “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн зургаан сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд оролцож өөрсдийн Англи хэлний мэдлэг, чадвараа сорин  өрсөлдлөө.

“SPELLING BEE” үсэглэлийн тэмцээнд амжилттай оролцож шилдэг үсэглэгчээр шалгарсан бүрэлдэхүүн сургуулийн оюутнууддаа болон тэмцээнд идэвхтэй оролцож өөрийн чадвараа сорьсон  нийт оюутнууддаа баяр хүргэж хичээл сурлагын амжилт хүсье.

Шилдэг үсэглэгчээр:

I байрт, Ш.Цэндарь (Барилга архитектур, дизайны сургуулийн Хувцас Дизайны I курс)
II байрт, Д.Эрхэс (Гоо сайханы сургуулийн I курс)
III байрт, Г.Анузул (Урлагийн сургуулийн Кино драмын I курс)
IV байрт, Б.Номинзул (Урлагийн сургуулийн Кино драмын I курс)
V байрт, Х.Хүсэлчимэг (Гоо сайханы сургуулийн

Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө

Хэлтэй бол Хөлтэй