Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Хорхе Феррер Родригес “СИТИ” Их сургуульд зочиллоо

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Хорхе Феррер Родригес 2022 оны 09 дүгээр сарын 28 -нд “СИТИ” Их сургуульд зочиллоо.

Элчин сайд ноён Хорхе Феррер Родригес “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор /Ph.D/ Ц.Байгалмаа болон сургуулийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Түүнчлэн энэ үеэр Элчин сайд “БНКУ, Монгол Улс хоорондын харилцаа, Кубын боловсролын систем, Куба улсад суралцах боломж” сэдвээр оюутнуудад сонирхолтой илтгэл тавив.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *