“СИТИ” Их сургуулийн оюутнууд ГРАН ПРИ хүртлээ

Үсчин, Гоо засалч, Хумс дизайн урлалын “Үндэсний улсын аварга 2022” шалгаруулах XXV их наадам 2022.10.9-нд Орхон аймагт буюу Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа. 1997 оноос эхлэн тасралтгүй явагдаж буй энэхүү наадмыг Монголын үсчин, гоо засалчдын холбоотой хамтран зохион байгуулсан юм.
Энэ удаагийн наадамд “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Гоо сайхны сургуулийн багш, оюутнууд амжилттай оролцож, аяны богц дүүрэн ирлээ. Тодруулбал нүүр хувиргалын багш Г.Хос-Эрдэнэ, Үсчин, стилист багш Э.Уянга, Нүүр будалтын багш Л.Маралмаа, Гоо сайхны сургуулийн 10 оюутан, 10 моделийн бүрэлдэхүүнтэй оролцож, Оюутны багийн төрлөөр ГРАН ПРИ шагналыг хүртэв.
Мөн тус наадамд “СИТИ” Их сургуулийн Нүүр хувиргалын багш Г.Хос-Эрдэнэ шүүгчээр ажилласан бөгөөд энэ жилийн наадам цар хүрээний хувьд өргөжиж, оролцогчдын тоо нэмэгдсэн, өрсөлдөөн ихтэй болж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.
Үндэсний улсын аварга шалгаруулах нэр хүнд бүхий энэ наадамд амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа баяр хүргэж, талархал илэрхийлье.
Үндэсний улсын аварга шалгаруулах XXV Их наадамд байр эзэлсэн оюутнууд:
1.Body art
    • Арьс гоо заслын 2-р курсын оюутан Д.Оюунцэрэн /Алтан медаль/
    • Үсчин, стилист 2-р курсын оюутан Б.Нэмэхжаргал /Мөнгөн медаль/
    • Үсчин стилист 3-р курсын оюутан Х.Урантогос /Хүрэл медаль/

2. Дүр хувиргалт

    • Арьс гоо заслын 4-р курсын оюутан Г.Цасангуа /Алтан медаль/
    • Арьс гоо заслын 4-р курсын оюутан Г.Намуун /Мөнгөн медаль/
    • Үсчин, стилист 2-р курсын оюутан Д.Эрхэс /Хүрэл медаль/
    • Арьс гоо заслын 4-р курсын оюутан С.Хулан /Тусгай байр/

3.Stage make up - Тайзны нүүр будалт

    • Арьс гоо заслын 3-р курсын эчнээ ангийн оюутан Б.Намуун /Мөнгөн медаль/

4.Хуримын нүүр будалт

    • Арьс гоо заслын 3-р курсын эчнээ ангийн оюутан Б.Намуун /Тусгай байр/

5.Эмэгтэй салоны тайралт

    • Үсчин стилист 4-р курс оюутан Г.Цасангуа /Мөнгөн медаль/

6.Эрэгтэй шилдэг модел

    • Кино драмын 2 дугаар курсын оюутан Г.Наранбаатар /Цом/

Нийт оноогоор оюутны ангилалд ГРАН ПРИ шагналыг тус тус хүртлээ.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *