Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Сэбастиен Сүрүн “СИТИ” Их сургуульд зочиллоо

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Сэбастиен Сүрүн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “СИТИ” Их сургуульд зочиллоо. Элчин сайд Сэбастиен Сүрүн “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор /Ph.D/ Ц.Байгалмаатай уулзаж, сургуулийн үйл ажиллагаа, гадаадын их, дээд сургуулиудтай хөгжүүлж байгаа хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрийнхөө талаар санал солилцсон юм.
Энэ үеэр Элчин сайд оюутан, багш нарт “Франц, Монгол хоёр улсын хоорондын түүхэн болон өнөөгийн харилцаа, Франц Улсад суралцах боломж, франц хэлний сургалт”-ийн талаар сонирхолтой лекц уншлаа.
Түүнчлэн Францын их, дээд сургуулийг сурталчлах, гадаад орноос Франц Улсад суралцахад дэмжлэг үзүүлдэг Кампус Франс байгууллагын төлөөлөгч н.Цэцэгбаяр Франц Улсад суралцах боломжийн талаар оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *