Монгол Улсад Европын Холбооны хөрөнгө оруулалттай хэрэгжиж байгаа төслүүдийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “ERASMUS DAYS 2022” олон улсын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Монгол Улсад Европын Холбооны хөрөнгө оруулалттай хэрэгжиж байгаа төслүүдийг түгээн дэлгэрүүлэх зорилготой "ERASMUS DAYS 2022" олон улсын үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 14-нд Отгонтэнгэр Их сургуульд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд “СИТИ” Их сургууль, ОТИС, БИМҮЗ, МУИС, МУБИС, ХААИС, СЭЗИС-ийн төслийн зохицуулагч /координатор/ нар оролцож, Эрасмус төслийн төслийн зорилго, зорилт, хүрсэн дүн, сорилт, бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцсэн юм. ГХА-ны захирал Т. Алтанцэцэг СИТИ Их сургууль дээр өмнө нь хэрэгжсэн болон 2022-2023 оны хичээлийн жилээс хэрэгжих Эрасмус төслийн талаар танилцууллаа.
Мөн Армен Улсын боловсролын бодлого, менежментийн төвийн Ерөнхийлөгч, төслийн мэргэжилтэн, профессор доктор Арияак Новаян, болон Румины Трансалванийн их сургуулийн Эрасмус төслийн зохицуулагч, профессор доктор Ник Маринеску нар урилгаар энэхүү үйл ажиллагаанд оролцож, сайн туршлагаа хуваалцсан юм.
Төлөөлөгч нар:
- Erasmus Mundus EMMA Т.Алтанцэцэг, Сити ИС
- Erasmus+Future Perspectives 2021-2027 Н.Хосбаяр, ОТИС
- Erasmus+MONGWBL А.Буянжаргал, ОТИС
- Erasmus+RecoAsia Б.Мядагмаа, БМИҮЗ
- Erasmus+ARTEST Б.Отгонцэцэг, МУИС
- Erasmus+MELINC Д.Одгэрэл, МУБИС
- Erasmus+DesTT Р.Чанцалдулам, ХААИС

 

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *