ФРАНЦЫН БОЛОВСРОЛ, БИЗНЕСИЙН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

“СИТИ” Их сургуулийн багш, оюутны төлөөлөл 2022 оны 10-р сарын 22 нд “Новотел” зочид буудалд Улаанбаатар хот дахь Кампус франс, Франц хэл, соёлын төвөөс 5 дахь удаагаа зохион явуулсан Боловсрол, бизнесийн өдөрлөгт оролцлоо.
Тус өдөрлөгт Монгол Улс дахь Франц, Канад Улсын элчин сайдын яам, гадаад дотоодын аж ахуйн нэгж, их дээд сургуулиуд оролцож, өөрийн байгууллага, сургуулийнхаа үйл ажиллагаа, франц хэлний сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, ирсэн зочдод үйл ажиллагаагаа сурталчилсан юм. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү үйл ажиллагаанд “СИТИ” Их сургуулийг оролцож байгаад талархлаа илэрхийлж, цаашид олон арга хэмжээ хамтран зохион байгуулах болно гэдгээ мэдэгдсэн юм 🤗🤗🤗
#CitiUniversity Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *