“СИТИ” ИХ СУРГУУЛЬ “ЛЕГАЛ ДАТА” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

“СИТИ” Их сургуулиас оюутнуудынхаа сурч, хөгжих боломжийг нэмэгдүүлэх олон талт ажлуудыг идэвхтэй зохион байгуулдаг билээ. Үүний нэг  нь гадаад, дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал бөгөөд төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар оюутнуудаа дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллах, урт, богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх нөхцөлүүдийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2022.11.04/ “СИТИ” Их сургууль болон хууль, эрх зүйн судалгаа, шинжилгээний ажлын гол эх сурвалж болж, салбарын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэн төрөлжсөн үйл ажиллагаа явуулж буй  “Легал Дата” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санам бичиг байгуулах арга хэмжээнд “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D) Б.Одонгэрэл, “Легал Дата” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баттулга нарын хүмүүс оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд “СИТИ” Их сургуулиас эрхлэн гаргасан ном, товхимол, сэтгүүл, эрдэм шинжилгээний, судалгааны бүтээл, оюутны бакалаврын төгсөлтийн ажил, хууль зүйн магистр, докторын зэрэг горилсон бүтээл бичсэн суралцагчийн бүтээлийг legaldata.mn платформд байршуулах, талууд эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, зэргээр хамтран ажиллах юм.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *