БИДНИЙ ТУХАЙ

Эрхэм зорилго:
Хүнлэг, соёлтой, насан турш суралцах чадвар мэдлэг
бүхий иргэнийг бэлтгэж,
нийгэмд үнэ цэн
бүтээнэ.

Алсын хараа:
Дэлхийн боловсролыг
Монголд эзэмших боломж
олгож, Азийн тэргүүлэх их сургуулиудын нэг
болно.

Уриа:
Scientia est Potentia,
Libertas
Мэдлэг бол Хүч,
Эрх чөлөө

“СИТИ” Их сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм Танд талархал илэрхийлье! Манай сургууль 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд  2005, 2011 онд тус тус магадлан итгэмжлэгдсэн, төрийн бус өмчийн  ууган их  сургуулиудын нэг юм.

Эдүгээ “СИТИ” их сургууль бүрэлдэхүүний зургаан сургууль,  Ахисан түвшний сургуультай  үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Дээрх салбар сургуулийн тэнхимүүдэд одоогоор 2000 гаруй оюутан, суралцагсад нийт 44 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байна. Мөн ОХУ, БНХАУ, Япон, Франц, БНСУ болон бусад гадаад орны оюутнууд манай сургуулийг сонгон суралцдаг. 

Манай сургууль өнгөрсөн хугацаанд олон улсын цөөнгүй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2013 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “Erasmus” хөтөлбөрийн Монгол Улс дахь албан ёсны түнш байгууллагаар сонгогдон амжилттай ажиллаж байна.

“СИТИ” Их сургуулийн зүгээс дэд бүтэц, материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын чанарт онцгой анхаарч, жилээс жилд өргөжин хөгжиж байгаа бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж, суралцах тав тухтай орчин, спорт заал, анги танхим бүхий хичээлийн байруудад сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.

Та бүхэн шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, ёс зүй, академик эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний ертөнцөд тавтай морилно уу.

2000

Оюутан

160

Багш

44

Хөтөлбөр

15

Улс орон