Редакцын зурвас

Монгол Улсад алтан намар айлчлан ирж, 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Удаан үргэлжилсэн цар тахлын хатуу дэглэм дэлхий даяар суларч, сургуулиуд анги танхимаа нээж, эрч хүч, эрдэм мэдлэгээ оргилуулан хичээлийн шинэ жил эхлүүллээ. Цар тахлын дараах эдийн засгийн уналт үргэлжилж, сэргэлт удааширсан энэ хүнд цаг үед ОХУ болон Украйны дайн гүнзгийрч, геополитикийн шинэ нөхцөл байдал үүссэн нь дэлхийн эдийн засгийг гүн гүнзгий хямрал руу татан оруулж, хүн төрөлхтнийг эдийн засаг, геополитикийн том сорилтын өмнө авч ирлээ.

Эдийн засгийн энэхүү нөхцөл байдлыг даван туулахад зориулж Монгол Улсын Засгийн Газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, “Шинэ сэргэлтийн бодлого” тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа боловч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал нь илүү шийдэмгий, бодит, далайцтай арга хэмжээнүүдийг нэмж авахын шаардсаар байгаа билээ. Харин Монгол Улсын эдийн засгийн гол баганат тулгуур болох Уул уурхайн салбарт “төмөр замын бүтээн байгуулалт”, худалдааны гол түнш болох БНХАУ-ын талтай “100 сая тн хүртэлх бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний бэлтгэл ажил гэх мэт бодит ахиц дэвшлүүд ажиглагдаж байгаа нь эдийн засгийн сэргэлтийг хурдасгах, эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нь тодорхой боллоо.

Ийнхүү Сити-Science сэтгүүлийн 2022 оны II улирлын шинэхэн дугаар уншигч Таны гарт хүрч байна. Та бүхэн Сити-Science сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, бүтээлийн талаарх санал, хүсэлтээ info@citi.edu.mn хаягаар ирүүлээрэй. Бид уншигчдынхаа санал, бодлыг ирэх онд улам илүү анхаарч ажиллах болно.

Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө! Scientia est Potentia, Libertas!


СЭТГҮҮЛИЙН АГУУЛГА

 

1. Ш. МӨНХЦЭЦЭГ. Доктор (Ph.D)

“Сити” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний тэнхимийн хятад хэлний багш

СОЁЛ ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ҮҮДНЭЭС ХЯТАД, МОНГОЛ ХОЁР ОРНЫ ЦАЙНЫ СОЁЛЫГ ХАРЬЦУУЛАХ НЬ

2.Ж.МӨНХБААТАР. Доктор (Ph.D). Дэд профессор.

Хүний нөөцийн удирдлага, аудитын газар Ахлах шинжээч, Хүний нөөцийн аудитор

МАНЛАЙЛЛЫН ХЭВ МАЯГ БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛНЫ УУР АМЬСГАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ

3. Б.МӨНХТОГТОХ Магистр.
“Сити” их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн багш
Ц.ДАШЦЭРЭН СЭЗИС.
Соёл иргэншил, аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш
Б.ГАНТУЛГА Докторант.
“Сити” их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн багш

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ШААРДЛАГА

4. Б.ОЮУНГЭРЭЛ.

“Сити” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш

ШИНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ

5. HAO PINGAN.
CITI University, Business School, Master of business administration.

OPERATIONAL BENEFIT EVALUATION OF OPTICAL STORAGE AND CHARGING SYSTEM BASED ON IMPROVED MATTER-ELEMENT EXTENSION MODEL

6. JIAMING BI.

CITI University. School of Art.

THE RELATIONSHIP BETWEEN URBAN CROSSROADS AND PEDESTRIANS (The influence of different factors on pedestrians’ behaviour around the crossroads)

7. HU CHUN.

Doctor of business administration. CITI University, Business School.

STUDY ON THE RELATIONSHIP BETWEEN HIGH COMMITMENT HUMAN RESOURCE MANAGEMENT, JOB AUTONOMY AND JOB SATISFACTION

8. HUANG JING.

Doctor of Business Administration. Business school. Citi University.

AN EMPIRICAL STUDY ON THE INFLUENCING FACTORS OF ONLINE LIVE SHOPPING SERVICE QUALITY FROM THE PERSPECTIVE OF CONSUMERS

9. Б.САЙХАНДЭЛГЭР.
“Сити” их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлал, агаарын тээврийн тэнхимийн III ангийн оюутан
Х.АДИЛБЕК.
Аялал жуулчлал, агаарын тээврийн IV ангийн оюутан.

“БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ”-Г ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖ