Редакцын зурвас

Улс орны хөгжлийг шинжлэх ухааны хөгжил, эрдэм мэдлэг, иргэдийнх нь аз жаргалаар хэмждэг нь учиртай. Гэвч дан ганц эрдэм мэдлэгээс илүү хүн байх, хүний мөн чанар, ёс суртахууныг эрхэмлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэн сургах нь чухал. Манай Сити-Science сэтгүүлд улс төр, нийгэм, эдийн засаг, түүх, соёл, урлаг, байгалийн шинжлэх ухааны олон чухал сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд нийтлэгдэж ирсэн боловч энэ удаагийн дугаарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй музейн үйлчилгээний асуудлыг хөндсөн “Богд хааны ордон музейг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр зохион байгуулах боломж” бүтээлийг онцолж байна. Манай улсын нийт иргэдийн 105.730 буюу 3.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, үзвэр, үйлчилгээгээр бусдын адил үйлчлүүлэх боломж олгох нь маш чухал юм. Тэгвэл энэхүү сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс музейгээр үйлчлүүлэхэд тулгардаг саад, бэрхшээлийг судалж, гарц, шийдлүүдийг уг өгүүлэлд танилцуулсан нь чухал ач холбогдолтой болсон байна. Энэ мэтчилэн нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг хөндөж, судалгаа, шинжилгээ хийн, гарц, шийдлүүд санал болгож, хөгжих, өөрчлөх, шинэчлэх, шинэ технологи, гариг ертөнцийг судалж, эрэл хайгуул хийж буй эрин зуундаа хөл нийлүүлэн алхах нь орчин цагийн Монгол залуучуудын, шинэ Монголын эхлэл байх болно.

Эрхэм уншигч Та бүхэн Сити-Science сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, бүтээлийн талаарх санал, хүсэлтээ info@citi.edu.mn хаягаар ирүүлээрэй. Бид уншигчдынхаа санал, бодлыг анхаарч ажиллах болно.

Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө! Scientia est Potentia, Libertas!


СЭТГҮҮЛИЙН АГУУЛГА

 

1. А. ПҮРЭВДУЛАМ. Доктор (Ph.D) СИТИ их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш
Б. МӨНХТОГТОХ. /Магистр/ СИТИ их сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн багш
Ц. МӨНХДЭЛГЭР. /Докторант/ СИТИ их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш

ДЭЭД БОЛОВСРОЛ ДАХЬ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ: ЦАХИМ СУРГАЛТЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГААНЫ ЗАГВАРЫГ ТУРШИХ НЬ

2.SANG YI, WANG XI

Doctoral students. CITI University. School of Art.

TECHNICAL FRAMEWORK AND APPLICATION OF DIGITAL TWIN OF GREAT WALL CULTURAL HERITAGE

3. Б.ЗОЛЗАЯА. Магистр.
СИТИ Их сургуулийн Бизнесийн сургуулийн багш

УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМЫН СЭТГЭЛЗҮЙН АСУУДАЛ, СЭТГЭЛ ХЯМРАЛЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ НЬ

4. Б.ОЮУНГЭРЭЛ.

“Сити” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш

БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ ХИЙХ НЬ

5. B.MUNKHTOGTOKH. Master The lecturer of Business school of CITI University
TS.DASHTSEREN Universality flexible enterfreneurship, Department of culture and tourism
SH.BATDELGER. Master The lecturer of Business school of CITI University

TOURISM AND COVID-19 MONGOLIA

6. Г.ГАНЦЭЦЭГ СИТИ Их сургуулийн Гоо сайхны сургуулийн Үсчин стилистийн II ангийн оюутан
Э. ГАНСҮХ. Доктор. (Ph.D) СИТИ Их сургуулийн Гоо сайхны сургуулийн багш

ТАВАН САЛАА /PLANTAGO MAJOR/ ЧИЙГШҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХИЙ НҮҮРНИЙ МАСКНЫ ҮНДСЭН ОРЦ БОЛОХ НЬ

7. Ж.ДОЛГОРСҮРЭН. Доктор (Ph.D). Профессор

СИТИ Их сургуулийн ахисан түвшиний сургуулийн дэд захирал.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ: ХОЁР ӨӨР СИСТЕМ ДЭХ ХӨГЖИЛ, ШИЛЖИЛТИЙН ҮР ДҮН

8. Ц.МӨНХДЭЛГЭР. Докторант.

СИТИ Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш.

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖИЛ, ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА

9. СИТИ Их сургуулийн Барилга архитектур, дикайны сургуулийн Хувцас дизайны III ангийн оюутнууд

СИТИ ИХ СУРГУУЛИЙН НЭРИЙН /МЕРЧ/ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭХ СУДАЛГАА