МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн нэр: Сэтгүүл зүй

 Хугацаа: 1.5 жил

Нийт кредит: 30 кредит

 Хөтөлбөрийн зорилго

Сэтгүүл зүйн сургуулийн магистрын хөтөлбөр нь үндэсний болон гадаадын шилдэг их сургуулиудын сургалтын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан. Мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй,  шилдэг сэтгүүлч бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 Хөтөлбөрийн зорилтууд:

  • Сэтгүүл зүйн шинжлэх ухааны онол, практик ойлголт, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох;
  • Хэвлэл мэдээллийн салбарын орчны талаар харьцуулсан судалгаа хийх чадвар эзэмшүүлэх;
  • Олж авсан мэдлэг, ур чадвараа практикт хэрэгжүүлэх, шийдвэр гаргах чадвартай болгох;
  • Хувь хүний хөгжлөөр тэргүүлэгч, өндөр ур чадвартай иргэн болж хөгжихөд нь туслах;
  • Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, зорилгодоо хүрэх давуу болон сул талаа ойлгоход нь туслах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.

Хөтөлбөрийн нэр: Боловсрол судлал

 Хугацаа: 1.5 жил

Нийт кредит: 30 кредит

Боловсрол судлалын магистрын хөтөлбөр нь үндэсний болон гадаадын шилдэг их сургуулиудын сургалтын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан. Энэхүү магистрын хөтөлбөрийн зорилго нь хүн төрөлхтөний хөгжил, нийгэм, эдийн засаг, улс төр, философи, үзэл суртал, эрх зүй, соѐл урлаг, зэрэг нийгмийн бүхий л салбартай салшгүй холбоотой боловсролын салбарын шилдэг мэргэжилтэн, судлаачийг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилтууд:

  • Боловсрол судлалын онол, практик ойлголт, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох;
  • Боловсролын түүх, философийг судалж, дэлхийн улс орнуудын боловсролын орчны талаар харьцуулсан судалгаа хийх чадвар эзэмшүүлэх;

  •