“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Цэмбэлийн Байгалмаа /доктор PhD, профессор/
“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
1/ дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
2/ сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журам, зааврыг батлан мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
3/ багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж батлуулан мөрдүүлэх;
4/ бүтцийн нэгж, бүрэлдэхүүн сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг хариуцах;
5/ сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах;
6/ сургуулийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, судалгааны түншлэлийг өргөжүүлэх;
7/ сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах.