“СИТИ-ZEN”

Та яагаад их сургуульд сурах ёстой вэ? 

Их сургуульд суралцаж, дээд боловсрол эзэмших нь хувь хүн амжилтанд хүрч, аз жаргалтай амьдрахад чухал хувь нэмэртэй нь тодорхой билээ. Амьдралын их далайд амжилттай аялах хамгийн чухал нөхцөл юуны түрүүнд Та, бидний хичээл, зүтгэл юм! Сургууль Танд суралцах, хөгжих, өөрчлөгдөх, дэвших бүх боломжийг олгох болно. “СИТИ” Их сургуулийг төгссөний дараа оюутнууд маань ирээдүйд амьдралын их аялалд нь хэрэгтэй, шаардлагатай бүх л ур чадварыг эзэмшсэн байх болно гэж бид итгэж байна.

Ингээд их сургууль, эрдэм номын өргөө нь Танд зориулсан гайхалтай сонголт байж болох хэдхэн шалтгааныг доор дурдъя. 

1/ Ирээдүйгээ зөв төлөвлөх 

Их сургуульд суралцах явцдаа оюутнууд өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж, амьдралаас юу хүсэж, юунд тэмүүлж, зорьж байгаагаа ухааран, ирээдүйгээ төлөвлөж, хувь заяагаа зөв зүгт чиглүүлэн залах боломжтой болдог. 

2/ Сайн ажилд орох боломж 

Их сургуульд сурах нь өндөр цалинтай, сайн ажилд орох боломжийг нэмэгдүүлдэг. Дээд боловсрол эзэмшсэн төгсөгчид дээд боловсрол эзэмшээгүй хүмүүсээс ихэвчлэн илүү их орлого олдог шүү дээ. 

3/ Насан туршийн нөхөрлөл 

Их сургуульд суралцаж байх хугацаандаа хүн эх орны өнцөг булан бүрээс ирсэн, өөр өөрийн түүх, намтар, онцлог, давуу талтай олон зуун хүмүүстэй уулзаж, насан туршийн сайн найз нөхөдтэй болдог. Оюутан ахуй цагийн нөхөрлөл бүх л амьдралын турш бат бэх үргэлжилдэг юм. 

Эрхэм Танд эрдмийн их далайд умбан эрдэм ном, эрэл, хайгуул, үерхэл нөхөрлөл, баяр хөөрөөр бялхсан “СИТИ” Их сургуулийн багийн нэгэн гишүүн “СИТИ-ZЕN” болж, их сургуулийн амьдрал, аз жаргалын амтыг мэдрэхийн өлзийтэй сайхан ЕРӨӨЛИЙГ ДЭВШҮҮЛЬЕ! Танд амжилт хүсье! “СИТИ”-д тавтай морилно уу. 

“СИТИ” ИХ СУРГУУЛЬ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн