SMS МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

SMS систем нь СИТИ Их сургуулийн сургалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанаржуулах, шуурхай, найдвартай, ил тод, хяналттай болгох зорилготой вэб-д суурилсан мэдээллийн систем юм. Энэхүү системийг СИТИ Их сургуулийн салбар сургуулиудын багш ажилтан, оюутан болон удирдлагууд хэрэглэх ба систем нь СИТИ Их сургуулийн хүрээнд хэрэглэгддэг дэд системүүд болон бусад гадны системүүдтэй хамтарч ажиллана.

Элсэлтээс төгсөлт хүртэлх сургалтын бүхий л үйл ажиллагаа уг системээр дамжиж явагдана.