“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ “СИТИ” СУРГАЛТЫН ТӨВ

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ “СИТИ” СУРГАЛТЫН ТӨВ

 “СИТИ” Их сургууль нь 1998 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд ”Барилга, архитектур-Дизайны сургууль”, “Бизнесийн сургууль”, “Урлагийн сургууль”, “Гоо сайхны сургууль”, “Хүмүүнлэгийн сургууль”, “Хууль зүйн сургууль” гэсэн 6 бүрэлдэхүүн сургуультай 1800 гаруй оюутан, суралцагчидтай, 35 мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшинд боловсрол олгодог бөгөөд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн сургууль юм.

“СИТИ” Их сургуулийн дэргэдэх “СИТИ” сургалтын төв нь мэргэжлийн боловсролын сургалтын стандарт хөтөлбөрт заагдсан мэргэшлийн түвшний шаардлагад нийцсэн сургалтын орчин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан. Сургалтыг хичээлийн цагийн уян хатан нөхцөлтэйгөөр мэргэжлийн чадвартай багш нар явуулдаг.

Хичээл сургалт нь 20 хувь онол, 80 хувийн дадлага дээр суурилж явагддаг бөгөөд төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэх, улсын чадамжийн гэрчилгээ олгон, богино хугацааны сургалтаар Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.

ЭЛСЭЛТ АВАХ СУРГАЛТЫН ТӨРӨЛ

 СУРГАЛТЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ