Эрүүл хүнс, эерэг харилцаагаар дархлаагаа дэмжин халдварын эсрэг хамтдаа хичээцгээе!

“СИТИ” Их сургуулийн удирдлага дотуур байранд тусгаарлагдаж буй оюутнууддаа 100 кг мах, өндөг 180ш, бээлий 81ш, өтгөрүүлсэн чацарганы шүүс болон өтгөрүүлсэн аарц тус бүр 27 ширхэгийг өгч, дархлаа дэмжих витамин, хүнсний ногоо, боорцог зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн дахин олголоо. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Халдварын эсрэг хамтдаа” уриалгыг санаачлан хэрэгжүүлж, эдгээр бараа, бүтээгдэхүүнийг сургуулийн нөөц хөрөнгө болон “СИТИ” Их сургуулийн Барилга, архитектур, дизайны сургуулийн Хувцас дизайны тэнхмийн 2009 оны төгсөгч Б.Бүжмаагийн хандиваар авсан юм.

Төр засгаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед манай сургуулийн оюутнууд эрүүл хүнс, эерэг харилцаагаар дархлаагаа дэмжин, цахим сургалтаа дэлхийн 243.2 сая гаруй хүн хэрэглэдэг “Moodle” онлайн сургалтын цогц системийг ашиглан амжилттай суралцаж байна.

Коронавируст цар тахлын халдвар авсан тохиолдол нэмэгдсээр байгаа энэ үед хариуцлагаа нэмж, хамтдаа хичээцгээе!