“Мэргэжил сонгох нь залуучуудын асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, II байрт шалгарлаа

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрхүүгийн Үндэстний Судалгааны Их Сургуулиас "XXI зууны залуучуудын асуудлууд" сэдвийн хүрээнд “Олон улсын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал (2020.12.15-нд) зохион байгууллаа. Энэхүү бага хурал нь Мэргэжил сонгох нь залуучуудын асуудал”, “Амьдралын үнэ цэн”,  Эцэг, эхчүүд ба хүүхдүүд”, Хүмүүжлийн доголдол (Архидан согтуурах, мансууруулах бодис, хулгай дээрэм)”, “Эх оронч үзэл” гэсэн таван сэдвийн хүрээнд явагдсан юм. 

 Үүнд “СИТИ” Их Сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэл, боловсрол судлалын тэнхимийн орос хэлний багшийн ангийн 3-р курсийн оюутан Серикбол Жадыра "Мэргэжил сонгох нь залуучуудын асуудал" сэдвээр (“СИТИ” Их сургуулийн Орос хэлний багш Бутуханов Чингис удирдагчтай) оролцож, II байр эзэллээ.

 Харин нэгдүгээр байрт Санкт-Петербург хотын Улсын их сургуулийн оюутан Ляо Илинь, Ли Цзижэн нар шалгарсан бол гуравдугаар байрт Эрхүү хотын Улсын их сургуулийн оюутан Ван Туннань шалгарчээ.

 СИТИ” Их Сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэл, боловсрол судлалын тэнхимийн орос хэлний багшийн ангийн 3-р курсийн оюутан Серикбол Жадырад сургуулийн хамт олны өмнөөс баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.