“ДЭМБЭРЭЛЦЭРЭН” САНГИЙН ТЭТГЭЛЭГ

Тэтгэлгийн зорилго

Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн анхны Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн анхны дарга агсан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит “Дэмбэрэлцэрэн сан”-гаас жил бүр мэдлэг боловсролоороо бусдыгаа манлайлан шалгарсан тус сургуулийн Хууль зүйн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн ангийн 5 оюутанд тус бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

Шалгуур үзүүлэлт

Дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан оюутанд “Дэмбэрэлцэрэн” сангийн тэтгэлэг олгоно. Үүнд:

1/ Хичээлийн жилийн 3 улирал дарааллан голч дүн нь 3.5-аас доошгүй үнэлэгдсэн;

2/ Хууль, эрх зүйн салбарын өмнө тулгамдсан тодорхой асуудлын талаар судалгаа хийж, гарц, шийдэл санал болгосон эрдэм шинжилгэний өгүүлэл, нийтлэл бичиж, хэвлэн нийтлүүлсэн;

3/ “СИТИ” Их сургуулиа төлөөлж мэргэжлийн уралдаан, эрдэм шинжилгээний хуралд оролцсон;

4/ Өөрийн амьдралын зорилгын талаар эссэ бичсэн байх /А4 хэмжээ, үсгийн фонт Times new roman, үсгийн хэмжээс 12, мөр хоорондын зай 1.5 байна, 4 хуудаснаас ихгүй/.

 Материал хүлээн авах, хүргүүлэх

Шалгуур үзүүлэлтүүдийт бүрэн хангасан оюутан холбогдох баримт, материалыг жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны дотор “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газарт хүлээлгэн өгнө.

Тэтгэлэг олгох

Дэмбэрэлцэрэн сангаас шалгаруулалтыг зохион байгуулж, жил бүрийн 5 дугаар сард өргөмжлөл, тэтгэлгийг олгоно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн