БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ

Шалгуур үзүүлэлт 

СИТИ Их сургуульд шинээр элссэн, хөгжлийн бэрхшээлтэй магистрантад төрөөс буцалтгүй тусламж олгоно.

Буцалтгүй тусламж нь хоёр дахь удаагаа магистрын хөтөлбөрт хамрагдаж байгаа магистрантад хамаарахгүй.

Материал хүлээн авах, хүргүүлэх

Хэрэв Та дээрх нөхцөлийг хангасан бол дараах баримт бичгийг бүрдүүлэн СИТИ Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газарт жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгнө: 

1/ Өргөдөл; 

2/ Бакалаврын дипломын хуулбар; 

3/ Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт; 

4/ Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хувийг тогтоосон комиссын шийдвэр. 

Буцалтгүй тусламж олгох 

1/ “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газар шаардлага хангасан магистрантын баримт бичгийг хянаж, буцалтгүй тусламж олгох тухай хүсэлтээ Боловсролын зээлийн санд хүргүүлнэ. Боловсролын зээлийн сан мэдээллийг хянан магадалсны үндсэн дээр буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргана. 

2/ Буцалтгүй тусламж авсан магистрант чөлөө авсан, сургуулиас хасагдсан тохиолдолд санхүүжилтийг зогсооно. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.