Шаардлага
Дараахь шаардлагыг хангасан магистрант зээлд хамрагдах хүсэлтээ жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны дотор “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ. Үүнд:
1/ Голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх;
2/ Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
3/ Боловсролын зээлийн сангийн мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
Шинээр зээлд хамрагдах магистрантын бүрдүүлэх материал
Дээрх шаардлагыг хангасан оюутан хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ:
1/ Иргэний үнэмлэхийн хуулбар;
2/ Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл (Сургалтын бодлого, зохицуулалтын газраас авна);
3/ Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт (Сургалтын бодлого, зохицуулалтын газраас авна);
4/ Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь (Санхүүгийн албанаас авна);
5/ Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт (Сургалтын бодлого, зохицуулалтын газраас авна);
7. Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх).
Анхаарах зүйл
Сургууль нь зээлдэгч сургуулиас гарах, шилжих, чөлөө авахаар өргөдөл гаргасан болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 болон түүнээс дээш хоног хичээл тасалсан тохиолдолд санд нэн даруй бичгээр хүргүүлж, мэдээллийн санд бүртгэн зээлийн үлдэгдлийг эргүүлэн шилжүүлэх арга хэмжээ авна.
Зээл үргэлжлүүлэн авах хүсэлтэй оюутнуудын бүрдүүлэх материал
1/ Сургуулийн дүнгийн тодорхойлолт (Сургалтын бодлого, зохицуулалтын газраас авна);
2/ Тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт (Сургалтын бодлого, зохицуулалтын газраас авна);
3/ Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь (Санхүүгийн албанаас авна).
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН “МИНИЙ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО” ЭССЭ БИЧИХ УДИРДАМЖ
Агуулга: Хамгийн багадаа 500 үгтэй болон түүнээс дээш байж болно. 1 нүүрэнд багтааж бичнэ.
- Эхлэл
- Оршил /эссэний агуулагад нийцсэн өөрийн мэдээлэл, зорилго, хамрах хүрээ/
- Гол хэсэг
- Мэдэгдэл /Миний мэргэжил-миний сонголт/
- Үндэслэл /Таны сонгон суралцаж буй мэргэжил ирээдүйд таны амьдралд хэрхэн нөлөөлөх талаар/
- Дэмжлэг /Сонгосон мэргэжлээрээ суралцахад ”Оюутны хөгжлийн зээл” ямар шаардлагатай вэ?/
- Хамрах хүрээнд тусгагдсан сэдвийн нотолгоо
- Төгсгөл хэсэг
- Бичигчийн санаа / Агуулгаа эргэн сануулж өөрийн санаагаа дүгнэнэ/
- Дүгнэлт /Төлбөрийн дарамтгүй суралцаж төгссөнөөр чи ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна, зээлээ хэрхэн төлөх талаар/
Эссэний шалгуур:
- Бичигчийн байр суурь, хандлага, утга, түүнийг илэрхийлсэн эсэх
- Сэдвийн агуулга оновчтой эсэх, учир шалтгаан, үр дагавараа зөв тодорхойлсон эсэх
- Уялдаа холбоо
- Нотолгоо, дэмжлэг шаардлагаа зөв тодорхойлсон эсэх
- Өвөрмөц сэтгэлгээ, бичлэгийн зохион байгуулалт, ур маяг, найруулга
- Бусдаас ялгарах онцлог
- Эрэмбэ, дэс дараа
- Бичгийн соёл
- Цэг тэмдэг, зөв бичих дүрмийн мэдлэг
Гарчиг:
Зүүн дээд буланд “СИТИ” Их сургуулийн аль ангийн оюутан болон овог, нэр, имэйл хаягаа бичнэ. Жишээ нь:
“СИТИ” Их сургуулийн Эрх зүйн магистрант
Нацагдоржийн Хулан n.khulan@gmail.com
Миний ирээдүйн зорилго
Тавигдах шаардлага:
Эссэгээ компьютер дээр Word програм ашиглан шивж, файл хэлбэрээр Сургалтын албанд хураалгана. Файлын нэрийг англи галигаар өөрийн нэрээр бичнэ. Жишээ нь: N.Khulan
Цаасны хэмжээ А4,
Цаасны 4 талаас авах хэмжээ 1 см
Үсгийн фонт Times New Roman
Үсгийн хэмжээ 12
Мөр хоорондын зай 1,5