“Сити-Science” сэтгүүл ISSN Олон улсын төвд бүртгүүллээ

“СИТИ” Их сургуулиас эрхлэн гаргадаг, эрдэмтэн, судлаач, багш, оюутнуудын чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар “Сити-Science” сэтгүүл Франц Улсад байрладаг ISSN төвд 2021 оны 5 дугаар сард бүртгэгдэж, олон улсын стандарт дугаар авлаа.

''Cити-Science'' сэтгүүл маань ISSN (International Standard Serial Number) буюу Олон улсын стандарт дугаартай болсноор дэлхий нийтэд түгээгдэж байгаа 1 сая гаруй хэвлэмэл болон дижитал бүтээлүүдийн сан хөмрөгт багтаж, хадгалагдах боломж нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын хэвлэлийн дата баазад “Сити-Science” сэтгүүл бүртгэгдэж байна.

 Мөн гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиуд ISSN дугаартай хэвлэлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг хүлээн зөвшөөрдөг тул эрдэмтэн, судлаачдын хувьд ч чухал ач холбогдолтой юм.
 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн