
Тив дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох эрх авсан оюутнуудаа “СИТИ” Их сургуулийн захиргаа энэ сарын 22-нд хүлээн авч уулзан урамшуулсан бол тамирчид маань өнөө орой буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 21:50 цагаас эхний тоглолтоо хийх гэж байна.
Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнд нийт 24 баг өрсөлдөх юм. Монгол Улсаа төлөөлөн явсан нийт тамирчиддаа болон “СИТИ” Их сургуулийн “СИТИ-Аянга” багийнхандаа амжилт хүсье.