Нэг жилийн цалинтай дадлагажигч хөтөлбөрт хамрагдаарай

"СИТИ" Их сургууль нь Япон улс дахь “Education center of Japan” байгууллагатай хамтран ажиллаж, “Нэг жилийн цалинтай дадлагажигч” хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ.
 
Уг хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн оюутнууд Япон улс дахь аялал жуулчлалын салбарын томоохон компаниудад нэг жил цалинтай дадлага хийх боломжтой юм.
 
2020-2021 оны хичээлийн жилд буюу цар тахлын үед “СИТИ” Их сургуулийн зургаан оюутан уг хөтөлбөрийн хүрээнд Япон улсыг зорьсон бол хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 40 гаруй оюутан цалинтай дадлагажигч хөтөлбөрт хамрагджээ. Харин 2021-2022 оны хичээлийн жилд явагдах тус хөтөлбөрийн анхан шатны шалгаруулалт 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагт явагдах гэж байна. Та бүхэн тавигдах шаардлагатай танилцаж, идэвхтэй хамрагдана уу.
 
Тавигдах шаардлага:
1. Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын болон Аялал жуулчлалын тэнхимийн оюутан байх.
2. Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний тэнхимийн Япон хэлний болон Англи хэлний орчуулагчийн ангийн оюутан байх.
3. Анкет бөглөсөн байх /Аялал жуулчлалын тэнхим буюу “А” байрны 508 тоот өрөөнөөс анкет авна уу/.
 
Шалгаруулалт: 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагт
Хаана: “СИТИ” Их сургуулийн А байрны 509 тоот өрөөнд