“СИТИ” Их сургуулийн Урлагийн их наадам болж энэ жилийн шилдгүүд тодорлоо

“СИТИ” Их сургуулийн 2020-2021 оны оюутны “Урлагийн их наадам” 12 дугаар  сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас нэг  жил өнжсөн “Урлагийн их наадам”-д бүрэлдэхүүн сургууль, тэнхим, ангиуд идэвхтэй хамрагдаж, амжилттай оролцлоо.

Тодруулбал, “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн зургаан сургууль, 14 тэнхимийн нийт 14 баг, оюутнууд:

  1. Мэндчилгээ;
  2. Гоцлол бүжиг;
  3. Хамтлаг бүжиг;
  4. Гоцлол дуу;
  5. Хамтлаг дуу;
  6. Гоцлол, эсвэл хоршил хөгжим;
  7. Чөлөөт үзүүлбэрээр өрсөлдлөө.

Ингэхдээ мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн ангиллаар өрсөлдсөн бөгөөд Урлагийн сургуулийнхан мэргэжлийн ангилалд бусад бүрэлдэхүүн сургуулийнхан мэргэжлийн бус ангилалд оролцлоо.

Энэ удаагийн наадмын шүүгчдээр  

  1. Б.Бямбабаяр МУУГЗ /Хөгжмийн урлагийн тэнхимийн багш/
  2. Т.Сугарсүрэн /Инноваци, бизнес хөгжлийн газрын дарга/
  3. О.Юми /Дуулах урлагийн тэнхимийн багш
  4. Н.Энхмаа /Жүжиглэх урлагийн тэнхимийн багш/
  5. Х.Ууганбат /Бүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч/ нар ажилсан болно.

Хоёр өдрийн турш Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулагдсан “СИТИ” Их сургуулийн оюутны Урлагийн их наадамд шагналт байр эзэлсэн анги, хамт олон болон идэвхтэй оролцож, өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдсөн бүх оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье.

“Урлагийн их наадам”-ыг амжилттай зохион байгуулсан Урлагийн сургуулийн Дуулах урлаг болон Хөгжмийн урлагийн тэнхим, Оюутны холбооны багш, оюутнуудад талархал илэрхийлье.

“СИТИ” Их сургуулийн “Урлагийн их наадам”-ын Мэргэжлийн ангилалын  шагналт байрууд  

Номинацууд Байр эзэлсэн багууд
1 Мэндчилгээ  
1-Байр Жүжиглэх урлаг тэнхимийн 1-р курс
2-Байр Бүжиглэх урлагийн тэнхимийн баг
2 Гоцлол дуу  
1-р байр Дуулах урлаг тэнхим-оюутан Гэрэлсүрэн
2-р байр Хөгжимдөх урлагийн тэнхимийн – оюутан Урансолонгоо
3 Гоцлол бүжиг  
1-р байр Бүжиглэх урлагийн тэнхимийн –оюутан
2-р байр Жүжиглэх урлаг тэнхимийн 3-р курс
4 Хамтлаг дуу  
1-р байр Жүжиглэх урлагийн тэнхимийн 1-р курс
2-р байр Дуулах урлагийн тэнхимийн баг
5 Хамтлаг бүжиг  
1-р байр Бүжиглэх урлагийн тэнхимийн баг
2-р байр Жүжиглэх урлаг тэнхимийн 1-р курс
6 Гоцлол эсвэл хоршил хөгжим  
1-р байр Хөгжимдөх урлагийн тэнхимийн –оюутан Номин-Эрдэнэ
2-р байр Жүжиглэх урлаг тэнхимийн 3-р курс
7 Чөлөөт үзүүлбэр  
1-р байр Жүжиглэх урлагийн тэнхимийн 1-р курс
2-р байр Жүжиглэх урлаг тэнхимийн 3-р курс
Нийлбэр оноо багаараа
8 1-р байр Жүжиглэх урлагийн тэнхим
2-р байр Дуулах
Гранпри Жүжиглэх урлагийн тэнхим

“СИТИ” Их сургуулийн “Урлагийн их наадам”-ын Мэргэжлийн бус ангилалын  шагналт байрууд

Номинацууд Байр эзэлсэн баг
Мэндчилгээ  
1-Байр Барилга, архитектур, дизайны сургууль
2-Байр Бизнесийн удирдлага, 2-р баг
Гоцлол дуу  
1-р байр Бизнесийн удирдлага 2-р баг, оюутан н.Мөнхцэцэг
2-р байр Аялал жуулчлал – оюутан н.Алсгэрэл
Гоцлол бүжиг  
1-р байр Бизнесийн удирдлага 2-р баг
2-р байр Барилга, архитектур, дизайны сургууль
Хамтлаг дуу  
1-р байр Барилга, архитектур, дизайны сургууль
2-р байр Бизнесийн удирдлага, 2-р баг
Хамтлаг бүжиг  
1-р байр Барилга, архитектур, дизайны сургууль
2-р байр Аялал жуулчлал
Гоцлол, эсвэл хоршил хөгжим  
1-р байр Барилга, архитектур, дизайны сургууль
2-р байр Аялал жуулчлал
Чөлөөт үзүүлбэр  
1-р байр Бизнесийн удирдлага, 2-р баг
2-р байр Барилга, архитектур, дизайны сургууль
Нийлбэр оноо багаараа
1-р байр Барилга, архитектур, дизайны сургууль
2-р байр Бизнесийн сургууль
Гранпри Барилга, архитектур, дизайны сургууль

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.