“СИТИ” Их сургуулийн шатар, даамны аваргууд тодорлоо

“СИТИ” Их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн оюутны спортын аваргуудаа тодруулж буй билээ. Өнгөрөгч долоо хоногт гар бөмбөгийн аварга багууд тодорсон бол энэ долоо хоногт шатар, даамны аваргууд тодорлоо.

Шатар, даамны спортыг түгээн дэлгэрүүлэх, авьяас сонирхлыг нээн илрүүлж, тэдний логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, сурталчлах, оюутан залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор зохиогдсон уг тэмцээнд бүрэлдэхүүн зургаан сургуулийн нийт 50 орчим оюутан оролцлоо.

Тэмцээн швейцарь системээр явагдсан бөгөөд тоглогч тус бүр 4 өрөг тоглож,  онооны эрэмбээр шалгарсан тамирчид тойргийн тоглолт хийж, аваргаа шалгаруулав.

Шатрын тэмцээнд нийт 18 оюутан оролцсоноос:

Тэргүүн байр - Н.Батмөнх /Аялал жуулчлал 1-р курс/

Дэд байр - Г.Бямбажав /Архитектур 1-р курс /

Гутгаар байр - Б.Өлзий-Очир /Бизнесийн 3-р курс/ тус тус оролцож амжилт үзүүлэв.

Даамны тэмцээнд нийт 26 оюутан оролцсоноос:

Тэргүүн байр - Э.Мичидмаа /Гоо заслын 1-р курс/

 Дэд байр - Н.Бат-мөнх /Аялал жуулчлал 1-р курс/

 Гутгаар байр - Б.Азжаргал / Хувцас дизайн 1-р курс/ тус тус тэргүүлж амжилттай оролцлоо. 

Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцосон нийт оюутнууддаа болон зохион байгуулагч “СИТИ” Их сургуулийн Оюутны холбооны хамт олонд талархал илэрхийлье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.