“СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд сувиулахуйн үйлчилгээ, зөвлөгөөг сургууль дээрээ авч байна

Олон Улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдөр жил бүрийн тавдугаар сарын 12-нд болдог билээ. Энэ өдрийг  тохиолдуулан “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Гоо сайхны сургуулийн “Сувилахуйн тэнхим”-ээс санаачлан “БИЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭЛГЭЭ, ШИНЖИЛГЭЭ” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн үеэр сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутнууд сургуулийнхаа багш, ажилтан, оюутнуудад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Ингэхдээ

  • Захын судсанд сахрын хэмжээг тодорхойлох
  • Захын судсан дахь хүчилтөрөгчийн хангамж, судасны лугшилт тоог хэмжих
  • Артерийн даралт хэмжих
  • Биеийн жингийн индексийг тооцох

Элэгний В,С вирусыг илрүүлэх сорил авах үйлчилгээг үзүүлэж буй юм. Өдөрлөгийн үеэр “СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч доктор, профессор Ц.Байгалмаа дэлхий нийтээр эрэлт хэрэгцээтэй сувилахуйн чиглэлээр мэргэжил эзэмшиж буй оюутнууддаа болон сувиулахуйн тэнхимийн багш нартаа Олон улсын сувиалагчдын өдрийн мэнд хүргэж эрүүл мэндийн төлөөх үйлсэд нь амжилт хүслээ. Түүнчлэн  багш, оюутнуудын хичээл, сургалтын ачаалал ихтэй энэ цаг  үед сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж холбогдох шинжилгээнүүд авч, зөвлөгөө мэдээллээр хангаж буйд талархал илэрхийлж байв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.