“СИТИ” Их сургууль Монголын Архитекторуудын Эвлэлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“СИТИ” Их сургууль 2022-2023 оны хичээлийн жил өргөжин тэлж бүрэлдэхүүн есөн сургууль үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ жилээс эхлэн Архитектур-Инженерийн сургууль салбар сургууль болон хүрээгээ тэлж гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэллээ. Тодруулбал “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Архитектур-Инженерийн сургууль, Монголын Архитекторуудын Эвлэлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа, Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Санамж бичгийн хүрээнд талууд  харилцан биедээ дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг дадлагажих нөхцөл боломжоор хангах,  бакалаврын зэрэгтэй архитектор бэлтгэх сургалтын хөтөлбөр, агуулга чанарт анхаарч хамтран ажиллах, ахисан түвшний  сургалтад албан хаагчдыг хамруурлах сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний  ажлыг хамтан хэрэгжүүлэхээр болов.

 

Түүнчлэн  “ARCASIA FORUM 21 Олон Улсын арга хэмжээг  хамтран зохион байгуулах зэрэг  салбарын хэмжээндэх гадаад, дотоодын чуулга уулзалт, арга хэмжээнд хамтран ажиллах юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.