“СИТИ” Их сургууль “Азийн архитекторуудын чуулга уулзалт-21” арга хэмжээг хамтран зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Азийн Архитекторуудын чуулга уулзалт -21" олон улсын арга хэмжээ 2022 оны 09-р сарын 04-09-н өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

"Азийн 22 орны архитекторын байгууллагуудын удирдлага, төлөөлөл 150 гаруй архитектор чуулга уулзалтад оролцож буй бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтыг “СИТИ” Их сургууль хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд “СИТИ” Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал Г.Цэнгүүн, Архитектур дизайны сургуулийн захирал Э.Шинэзаяа нар чуулга уулзалтын Боловсролын салбарын хуралдаанд оролцож салбарын хэмжээнд мэргэжилтэн бэлтгэж буй талаарх мэдээллээ танилцууллаа.

Энэхүү олон улсын нэр хүндтэй арга хэмжээний хүрээнд 2022 оны 09-р сарын 6,7-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” Азийн архитекторуудын үзэсгэлэн болж буй юм. Тус үзэсгэлэнд нийт 22 орны архитектуруудын шилдэг бүтээлүүд, Монголын хот төлөвлөгч, архитектуруудын шинэ санаа бүтээл, БХБЯ, Барилгын хөгжлийн төв болон “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Архитектур инженерийн сургууль болон Дизайны сургуулийн оюутнуудын бүтээлүүдээр үзэсгэлэн гарган оролцож байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.