Өнөөдөр-дэлхийн аялал жуулчлалын өдөр

Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Нийслэлийн аялаж жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран Д.Сүхбаатарын талбайд аялал жуулчлалын үзэсгэлэнг нээлээ. Энэ үеэр НАЖГ-аас мэдээллийн төвөөрөө дамжуулан зохион байгуулдаг үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхээс гадна зочлох үйлчилгээний танилцуулга, аяллын зөвлөмж, салбарын хүний нөөцийг бэлтгэж буй их, дээд сургуулиудын талаар мэдээлэл өглөө.

Мөн тус арга хэмжээн дээр БОАЖ-ын сайдын нэрэмжит аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй “Шилдэг оюутны тэтгэлэг”-ийг “СИТИ” Их сургуулийн Агаарын тээврийн VI курсын оюутан Б.Сайхандэлгэр гардан авлаа.

Түүнчлэн Дэлхийн аялал жуулчлалын өдрийн нэгдсэн арга хэмжээний нээлтэд “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Урлагийн сургуулийн оюутнууддаа оролцов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн