Монгол Улс дахь Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх ноён Жулиан Пауперт “СИТИ” Их сургуульд зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улс дахь Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх ноён Жулиан Пауперт 2022 оны аравдугаар сарын долооны өдөр “СИТИ” Их сургуульд зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор /Ph.D/ Ц.Байгалмаатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцон, мөн оюутны спортын наадмын нээлтэд оролцсон юм.
Ноён Пауперт Францын Элчин сайдын яамны боловсрол, соёлын асуудал хариуцан ажилладагийн хувьд “Сити” Их сургуулийг Франц Улсын их, дээд сургуулиудтай холбох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, “Сити” Их сургуулийн оюутнуудад Франц Улсын Засгийн газрын тэтгэлэг олгох боломжтой болохыг уулзалтын үеэр онцолсон юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн