“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТОД БОЛСОН “ЦАХИМ ШИЛЖИЛТ” ТӨСЛИЙН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

”СИТИ” Их сургууль 2023 оноос Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд Дээд боловсролын салбар дахь цахим шилжилт "Digital Move" төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Төслийн ажлын багц 3-ын хүрээнд Европын их, дээд сургуулиудын “Шинэлэг сургалтын төв” байгуулах сайн туршлагаас суралцах сургалт Словак улсын Кошице хотын Техникийн их сургууль дээр 2024 оны 6 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Сургалтанд “СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа, Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг, Мэдээллийн технологийн багш Ж.Мөнхсэргэлэн нар оролцов.
Сургалтаар “Шинэлэг сургалтын төв” буюу цахим сургалтын төвийг хэрхэн байгуулах, үйл ажиллагааны журмыг яаж боловсруулах, тус төвд ажиллах ажилтныг хбэлтгэх, ямар программ хангаж ашиглах, хичээл, сургалтыг цахимжуулахад багш нарт хэрхэн дэмжлэг үзүүлэх, цахим төв байгуулах гарын авлага боловсруулах зэрэг олон чухал сэдвээр лекц, семинар явагдсан юм.
"Цахим сургалтын төв” байгуулагдсанаар багш нар орчин үеийн программ, дэвшилтэт технологи ашиглаж, хичээл, сургалтаа цахимжуулах өргөн боломж нээгдэнэ.
”Digital Move" төсөл хэрэгжсэнээр Вьетнам болон Монголын дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, сургалтад “цахим” соёл бүрдэн, цахим сургалтын арга зүй, хөтөлбөр боловсронгуй болох бөгөөд төслийн үр дүнг их, дээд сургуульд төдийгүй нийгэмд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.