Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл” төрөлд “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Ш.Цогтоо МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ: ЕРӨНХИЙ, ТУСГАЙ АНГИ" эрдэм шинжилгээний бүтээлээрээ I байр эзэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр “СИТИ” Их сургуулийн удирдлагууд доктор, профессор Ш.Цогтоог хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.
Энэ үеэр доктор, профессор Ш.Цогтоо хэлэхдээ, “СИТИ” Их сургуульдаа багшлаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Хууль зүйн сургуулийн багш нартайгаа гар нийлэн хамтран ажиллаж байгаадаа тун баяртай байна. “СИТИ” Их сургууль оюутнуудын суралцах боломж нөхцөлийг бүрэн хангадгаас гадна мэдлэг, чадвартай доктор, профессор багш нарыг өргөн хүрээгээр ажиллуулдаг нь их зөв санагддаг хэмээн ярьсан юм.
Мөн уулзалтын үеэр, “СИТИ” Их сургуулийн удирдлагуудад доктор, профессор Ш.Цогтоо “Монгол Улсын захиргааны эрх зүй” номоо, Хууль зүйн сургуулийн багш, доктор Ц.Мөнхдэлгэр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан бүтээлээ дурсгалаа.
Эрхэм багш нартаа өндрөөс өндөр амжилт хүсье.