"СИТИ" Их сургуулийн номын сангаас өнөөдөр олон төрлийн ном, сурах бичиг, сэтгүүл, эрдэм шинжилгээний материалыг агуулсан шинэ номын үзэсгэлэнг танилцууллаа.
Энэ үеэр Номын сангийн Электрон каталогоос хэрхэн ном, сурах бичиг, сэтгүүл зэрэг материалыг хайх талаар багш, оюутнуудад мэдээлэл өгч, тэдэнд илүү хялбар, үр дүнтэй номын сангийн үйлчилгээг ашиглах боломжийг зааж өглөө.
Дашрамд дурдахад, "СИТИ" Их сургуулийн номын сан нь 8,331 төрлийн 17,564 ширхэг ном, 291 төрлийн 201 ширхэг эрдмийн ажил, 99 төрлийн тогтмол хэвлэлийн 113 дугаар, 358 нийтлэл, 417 вэб материалыг бүрдүүлжээ.
Номын сангийн үйлчилгээндээ их дээд сургуулийн номын сангуудад зориулагдсан “Lib4U” үүлэн програм ашигладаг учраас багш, ажилчид, оюутан залуучууд хүссэн газраасаа ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний өгүүллийг унших боломжтой юм.