“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН 2024 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

  1. “СИТИ” Их сургууль 2024 онд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ. Манай сургууль өмнө нь 2005, 2010 онд магадлан итгэмжлэгдэж байсан билээ.
  2. “СИТИ” Их сургуулиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээ, судалгааны “CITI SCIENCE” сэтгүүл crossref.com бүртгэлийн системд бүртгэгдэн, албан ёсоор DOI дугаартай боллоо.
  3. Хүмүүн хорвоо нийгэмлэг, Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралд, “СИТИ” Их сургуулийн анхны Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Дэмбэрэлцэрэн агсны намтар, түүхийн ном хэвлэгдэв. 
  4. “СИТИ” Их сургууль Франц улсын Ницца хотын Côte d’Azur-ийн их сургуультай хамтран “Эрасмус” олон улсын оюутан солилцооны төсөл (2024-2027) хэрэгжүүлж эхэллээ.
  5. Багш, сургуулийн өмнөх боловсрол, Багш, гадаад хэлний боловсрол (англи хэл), Сувилахуй, Багш, хөгжмийн боловсрол бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдлээ. 
  6. “СИТИ” Их сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны силикон гоо сайхны протезын лаборатори байгуулагдлаа. 
  7. “СИТИ” Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор, профессор Ж.Тэмүүжин дэлхийн топ 2%-ийн судлаачдын жагсаалтад багтлаа.  Энэхүү нэр хүндтэй үнэлгээ нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын судалгааны бүтээлийг үнэлдэг Стэнфордын их сургуулиас гаргадаг жагсаалтад тулгуурладаг юм.
  8. “СИТИ” Их сургуулийн CITI CAMPUS NEWS сонин гарч эхэллээ.
  9. СИТИ “Аянга” баг сагсан бөмбөгийн Оюутны лигийн аварга болж, 4 дэх удаагаа үндэсний аварга боллоо. 
  10. “СИТИ Аянга” волейболын шигшээ баг байгуулагдлаа. 

“СИТИ” Их сургуулийн эрдэмтэн багш, ажилчид, оюутан залуустаа амжилт бүтээлээр дүүрэн шинэ оны мэнд дэвшүүлье!