ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЭСКИЗ ЗУРАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

“СИТИ” Их сургуулийн Архитектур Дизайны сургууль “Түмэн торго” ХХК хамтран үндэсний хувцасны эскиз зурах уралдааныг “СИТИ” Их сургуулийн I-IV курсийн оюутнуудын дунд зарлаж байна.

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:

  • Шинэ санаа агуулсан байх
  • Коллекц хувцас 6 ширхэгээс доошгүй
  • A3 форматтай цаасан дээр зохиомжлон зурсан байх
  • Өөрийн товч анкет болон загвар бүтээлийн товч танилцуулгыг хавсаргасан байх

Уралдаанд оролцох чиглэл:

  • Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн үндэсний гоёлын болон өдөр тутмын хувцас

Шагнал урамшуулал: 

  • I байр: “Түмэн торго” брэндийн “Шилдэг загвар” өргөмжлөл, шагнал 
  • II байр: “Түмэн торго” брэндийн “Шилдэг загвар” өргөмжлөл, шагнал 
  • III байр: “Түмэн торго” брэндийн “Шилдэг загвар” өргөмжлөл, шагнал

Жич: “Түмэн торго” ХХК 1 оюутны коллекц хувцасны материалыг ивээн тэтгэнэ.

Хугацаа: 2025 оны 1-р сарын 28-ны өдөр, 12:00 цагт СИТИ ЗОН-д үзэсгэлэн дэлгэгдэнэ. 

Оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу!