"СИТИ" Их сургуулийн Архитектур, дизайны сургуулийн Хувцас дизайны тэнхим судалгааны чиглэлүүдээ тодорхойлон, салбарт тулгамдсан асуудлуудын хүрээнд судалгааны баг байгуулан ажиллаж байна.
2024 онд "МОНГОЛ МАЛГАЙН ХИЙЦИЙН АРГАЧЛАЛ" сэдвээр судалгаа хийгдэж, малгай хийх арга, технологийн туршилтын сургалтууд зохион байгуулагдлаа.
Мөн Хувцас дизайны тэнхимийн багш нар дараах 3 чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна.
Монгол үндэсний хувцасны уламжлал, шинэчлэл:
- Даавуу, торгоны үйлдвэрлэлийн судалгаа;
- Дундад зууны Монгол язгууртны дээлний хээ чимэглэлийн судалгаа;
- Монгол малгайн төрөл, хийцийн судалгаа.
Хувцасны тренд ба инноваци:
- Хиймэл оюун ухааны хэрэглээ;
- Дахин загварчлал (Re-design);
- Шинэлэг материалын судалгаа.
Хувцасны шүүмж судлал ба социологи:
- Шүүмжийн төрөл, аргачлал;
- Хувцас загварын социологийн нөлөөллийн судалгаа.