“СИТИ” Их сургуулийн докторант, Шанхай их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ван Чэнь (Wang Chen) “Хүүхдийн хьюристик сэтгэхүйг хөгжүүлэх номын дизайны загварчлал” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Эрдэм шинжилгээний удирдагчаар доктор (Ph.D), дэд профессор Д.Наранцацрал ажилласан бөгөөд албан ёсны шүүмжлэгчээр доктор (Ph.D), профессор Б.Баяртөр, Ц.Шаравцэрэн нар ажиллалаа.
Энэхүү судалгаа нь боловсролын салбарт шинэ хандлага, шинэлэг арга зүйг бий болгож, хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.