“ДЭМБЭРЭЛЦЭРЭН САН”-ГИЙН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга агсан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит “Дэмбэрэлцэрэн сан”-гаас жил бүр уламжлал болгон тэтгэлэг гардуулдаг билээ.
Энэхүү тэтгэлгийг 2021 оноос эхлэн “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн шилдэг оюутан болон ЕБС-ийн сурагчдын дунд зарладаг эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд олгож байна.
Тэгвэл өнөөдөр "СИТИ" Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа бусдыгаа манлайлан суралцсан тус сургуулийн Хууль зүйн сургуулийн II курсийн оюутан Н.Тэмүүлэнд 100 хувь хөнгөлөлттэй суралцах батламж гардуулан өглөө. 
“Дэмбэрэлцэрэн сан”-гийн нэр хүндтэй тэтгэлгийн эзнээр шалгарсан Н.Тэмүүлэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!