ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЭСКИЗ ЗУРАХ УРАЛДААНЫ ЭЗЭД ТОДОРЛОО

“СИТИ” Их сургуулийн Архитектур дизайны сургууль “Түмэн торго” ХХК хамтран үндэсний хувцасны эскиз зурах уралдааныг “СИТИ” Их сургуулийн I-IV курсийн оюутнуудын дунд зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

Шинэлэг шийдэл бүхий хувцасны эскиз шагнал:

    • Хувцас дизайны IV курсийн оюутан Г.Номин-Эрдэнэ, Б.Азжаргал

Тэргүүн байр:

    • IV курсийн оюутан Э.Мөнхтулга. Тэрбээр “Түмэн торго” ХХК-иас ажиллах урилга авлаа.

Талархлын шагнал:

    • III курсийн оюутан Э.Ариун-Эрдэнэ үндэсний хувцасны загварын шинэ шийдэл боловсруулсан.

Уралдаанд шагналт байр эзэлсэн оюутнуудад “Түмэн торго” ХХК-тай хамтран ажиллаж, хувцасны загвар бүтээх материал болон цалинтай ажиллах санал тавьсан нь онцлох үйл явдал боллоо. 

Шагналт оюутнууддаа баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье! 

Оюутнуудын бүтээлч ажиллагааг дэмжин нэрэмжит уралдаан зохион байгуулж, хамтран ажилласан “Түмэн торго” ХХК-д талархал илэрхийлье.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн