Өнөөдөр “СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Солонгос хэлний орчуулагчийн ангийн оюутнууд богино хугацааны танилцах дадлага хийхээр БНСУ-ын Сөүл хотыг зорилоо!
Энэхүү дадлагын хугацаанд оюутнууд хамтран ажилладаг их сургуулиудад зочилж, сургалтын орчинтой танилцах, орчуулгын ур чадвараа хөгжүүлэх, шинэ хүмүүстэй танилцах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох юм.
Мөн Солонгосын соёл, ёс заншилтай танилцах, түүхэн дурсгалт газруудаар аялах, хотын хөгжилтэй танилцах юм.
Оюутнууддаа дурсамж дүүрэн аялал хүсье!