ГОО САЙХНЫ УХААНЫ СУРГУУЛЬ ТЭРГҮҮЛЭГЧ САЛОНУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургууль @Le’Luna Salon , Orkhon beauty salon, Charming beauty spa center салонуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дээрх салонуудад Гоо сайхны ухааны сургуулийн Арьс гоо засал, Үсчин стилистийн III-IV курсийн оюутнууд танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийхээс гадна, салбарын туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой болж буй юм. Ингэснээр оюутнууд зөвхөн мэргэжлийн ур чадвар эзэмшихээс гадна, практик туршлага, бодит нөхцөлд ажиллах чадвар болон онол болон дадлага хосолсон мэдлэг олгох чухал ач холбогдолтой.

Мөн энэ хүрээнд шилдэг оюутнуудад тэтгэлэг олгох, мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулах  зэрэг олон шинэ санаачлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.